Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Будапешт 2025” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчид мөнгөн шагналын батламж гардуулан өглөө.
Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид 2018 оны Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн шагнал олгодог юм.
