Тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан хоёр азарга айрагт хурдаллаа


Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн азарга айргийн гуравт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын алдарт уяач Б.Тогтохын халзан азарга айргийн тавд хурдаллаа.

Айрагт хурдалсан морьдыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир уяа сойлгыг нь тааруулсан юм. Ийн түүний уясан хоёр азарга төрийн их баяр наадмын айрагт хурдалж наадамчин олноо баярлууллаа.

“Солонго хүрэн азарга” нь өнгөрсөн жилийн баяр наадамд аман хүзүүдэж байсан бол энэ жил гуравт хурдалж шандаст хүлэг гэдгээ батлан харууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *