Ардын хувьсгалын 104 ойн их баяр наадмын Үндэсний хүчит 512 бөхийн барилдаан тун удахгүй эхэлнэ. Энэ жилийн баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг сольсон билээ. Учир нь өнгөрсөн жилийн наадмаар хиймэл зүлгэн дээр бөхчүүд халтирч унан бэртэл авч, улмаар барилдаж чадахгүй болсон.
Тодруулбал Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан тавын даваанд хөлдөө бэртэл авсан. Тэгвэл энэ жил түүний бэртэл бүрэн эдгэрч төрийнхөө их баяр наадамд зодоглоход бэлэн болжээ.
Заан Б.Пүрэвсайхан: Миний хувьд өнгөрсөн жилийн наадмаар бэртэл авсан. Энэ жил бэртэл эдгээд сайхан байна. Санасандаа хүртэл сарвайтал сайхан барилдана. Төрийн наадамдаа 14 дэх жилдээ барилдах гэж байна. Наадмын дараа л бөхчүүд маань бэлтгэл сургуулилтдаа ордог. Миний бие чамгүй хугацаанд эмчилгээ хийлгэж, түүнийхээ хажуугаар бэлтгэл, сургуулилтаа хийж байсан. Гурван сар орчим хөлдөө эмчилгээ хийлгэсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг сольсон байна. Бөхчүүд маань халтирч унаж бэртэхгүй сайхан барилдаасай гэж хүсэж байна” гэлээ.
