Наадмын өдрүүдэд өдөрт дунджаар 1700 орчим хэрэг зөрчлийн дуудлага ирдэг


Жил бүрийн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд өдөрт дунджаар 220 мянга гаруй иргэн цугларч, 60 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Баяр амралтын өдрүүдэд дунджаар 83 мянган тээврийн хэрэгслээр 60 мянга гаруй иргэн хөдөө орон нутгийг зорьдог нь орон нутгийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж осол, хэрэг гарах эрсдэл нэмэгдүүлдэг байна.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагд өдөрт дунджаар 1700 орчим дуудлага мэдээлэл ирж, 90 орчим гэмт хэрэг, 400 орчим зам тээврийн осол бүртгэгдэж, үүний улмаас 15 хүн амь насаа алдаж, 70 гаруй хүн бэртэж гэмтэн, усны ослын улмаас 16 хүн амь насаа алддаг нь баярын өдрүүдэд аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байна.

Эдгээр нөхцөл байдалд цагдаагийн байгууллагаас наадамчин олны аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 4000 гаруй алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийхэд 220 цэгт 750 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *