Усны ослоос болж 17 хүн амь насаа алдсаны 4 нь хүүхэд байжээ


Баярын амралтын өдрүүдээр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нийслэл, аймгийн шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиглэлээр ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулж ажилласан байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд ихээр амарч зугаалдаг 14 аймгийн 24 гол, нуурт давхардсан тоогоор онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, бусад байгууллагын нийт 2912 хүн, 656 техник хэрэгсэлтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Баярын амралтын өдрүүдэд төв орон нутгийн онцгой байгууллага эрэн хайх, аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, гол болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал амьтны гоц халдварт өвчний 1 нийт 105 удаагийн дуудлага мэдээллээр аюулгүй байдлыг ханган ажилласан бөгөөд үүнээс усны ослоор 17 хүн, объектын гал түймэрт 1, үерт 2 нийт 20 хүн амь насаа алдсанаас 6 нь хүүхэд байсан харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. 

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг, найман аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн амь насаа алдсан. Үүнээс том хүн 13, 4 хүүхэд амиа алдлаа. Таван хүний амь насыг аварчээ.

Он гарсаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослын 30 тохиолдолд 47 хүн амиа алдсан. Үүнээс хүүхэд 13 байсан гэх мэдээлэл байна.  

Усны осолд нөлөөлж буй гол зүйлүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхих, гол нуурын эрэг дагуу тоглуулсан, үлдээснээс болж хүүхдүүд усанд эндсэн байна. Тиймээс зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгслийг ашиглан гол нуурт орохгүй байхыг анхаарууллаа. Мөн Баянхонгор аймагт гэнэтийн уруйн үер бууж бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *