Замын-Үүд сумын чөлөөт бүсэд осол гарч цагдаагийн албан хаагч амиа алджээ


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн газрын 4 алба хаагч 7 сарын 7-ны өдрийн 15:30 цагийн үед авто замын осолд орж  цагдаагийн албан хаагчдын нэг нь газар дээрээ амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тус осол Замын-Үүд сумын Чөлөөт бүсийн уулзвар орчим авто замд гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг “Чөлөөт бүсийн авто замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар “Istana” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О нь “Toyota Sai” маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 40 настай 1 иргэн нас барсан, 3 иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Амь хохирогч нь Замын үүд дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилладаг цагдаагийн алба хаагч байсан. 

Хэргийн шалтгаан нөхцлийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр ослоос болж амь эрсэдсэн иргэн 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан гэх мэдээлэл тараад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *