“Найрамдлын Эрдэнэс” зусланд гарсан хоолны хордлогод өртсөн хүүхдүүдийн олонх нь эдгэрчээ


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тусламжийн баг өнгөрөгч долоо хоногт Орхон аймагт томилогдон ажилласан билээ.

Энэ үеэр Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт хэвтэж байсан хүүхэд болон зуслангийн ажиллагсдын биеийн байдалтай танилцаж, нарийвчилсан шинжилгээг дахин хийжээ. Өчигдөр 131 иргэнээс 79 иргэн эмнэлэгээс эдгэрч гарсан байна. Үлдсэн иргэдэд эмчилгээ хийлгэж байгаа ба давтан шинжилгээний дараа эмнэлгээс гаргахаар болжээ. Харин Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын төвд 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр сануулахад олон хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой үүссэн асуудалд хариуцлага тооцох шаардлагатайг Ерөнхий сайд шаардсан. Гэхдээ одоогоор хариуцлагын асуудал хараахан яригдаагүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *