Сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизионы тэмцээн БНХАУ-д болж өндөрлөлөө. Монгол улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлснээр 2027 онд ААШТ-ий “В” дивизионд шууд орох эрхтэй болсон.
Тэгвэл “В” дивизионд тоглосон 96 тоглогчоос дундаж оноо авалтаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Хулан 102 оноогоор хоёрдугаар байр, Б.Ариунцэцэг 96 оноогоор 7 дугаар байр, Н.Нандинхүсэл 77 оноогоор 10 дугаар байрт жагсаж шилдгүүдийн тоонд багтаад байна.




Тэд саяхан 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа мөнгөн медаль авсан түүхэн амжилтаараа Монгол Улсын гавьяат тамирчид болсон. Цол дагаж бяр гэдэг үгийн тод жишээг шинэхэн гурван гавьяат тамирчин ийн тод харуулж байна.