Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам энэ сарын 26-27 өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно.
Тус даншиг наадмаар 512 бөхийн барилдаан болох бөгөөд түрүү бөхийг “Ланд круйзер 300” автомашинаар байлна. Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 24-25-ны өдрүүдэд цахимаар бүртгэх аж.