Монгол Улс 2025 оны эхний хагас жилд 1.36 сая тонн шатахуун импортолжээ. Импортын үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 14 нь зах зээлийн 84 хувийг бүрдүүлж байгаа бол нийт импортын 70 хувийг ОХУ-ын “Роснефть” компани хангаж байна.
2025 оны 7 дугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд:
А-80 бензин – 3 хоног
Аи-92 – 23 хоног
Аи-95 – 42 хоног
Дизель түлш – 20 хоног
ТС-1 түлш – 53 хоногийн нөөцтэй байна.
