Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийн удирдах ажилтнуудын (Command staff course) сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо.
Даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй “Цагдаагийн баг” үүрэг гүйцэтгэнэ. Энэ бэлтгэл ажлын хүрээнд уг мэргэшүүлэх сургалтыг явуулж байгаа юм.
Сургалтыг АНУ, Канад, Франц, Непал улсын энхийг дэмжих ажиллагааны цагдаагийн мэргэшсэн сургагч 4 багш удирдах бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 24 алба хаагч болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 2 алба хаагч хамтран оролцож байна.

