Монголын Хөлбөмбөгийн Холбоо БНСУ-ын Инчон Юнайтед багтай хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд сургуулийн насны хүүхдүүдийн сургалт болон хоёр улсын баг тамирчдын нөхөрсөг тоглолт зохион байгуулах, эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн улиралд хөлбөмбөгийн лигийн тамирчдыг “Инчон Юнайтед” багтай хамт бэлтгэл сургуулилт хийлгэх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.
Мөн БНСУ-ын Бару эмнэлэгтэй хамтарч Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх, хөлбөмбөгийн тамирчдын бэртлийг эмчилж, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

