“Канте” шөнийн цэнгээний газрын гадаа болсон зодоон олны анхаарлыг татаад байна. Тус зодоонд оролцсон гэх “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулаад буй. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин цахим орчимд цацагдсан мэдээллээр зодоон эмэгтэй хүнийг хардсанаас үүдэлтэй гэх таамаг цацагдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны оролцогч Esther буюу Х.Хүслэнтэй үерхэж байсан бөгөөд улмаар найз охиноо хардсанаас үүдэж зодооныг эхлүүлсэн тухай мэдээлэл цахим орчинд анхаарал татсаар байгаа юм.
Цахим орчинд Х.Хүслэн, Ц.Санжаачойпэл нарын приус маркийн машинд суугаад явж буй бичлэг цацагдаад буй. Тус машиныг явж байхад хэдэн залуус хаалгыг нь онгойлгоод бусдыг цохиж, өшиглөж буй нь харагддаг. Ингэхдээ нэгэн эмэгтэйн толгойг хүчтэй цохиж байгаа нь тод бичигдсэн байдаг. Харин тус эмэгтэй нь Х.Хүслэн байсан нь машинаас бууж ирэхэд танигдаж байгаа юм. Тэгвэл толгойдоо хүчтэй цохиулсан Х.Хүслэн цагдаагийн байгууллагад ханджээ. Ингэхдээ гэмтлийн зэргээ тогтоолгох утга бүхий бичгийг мөрдөгчдөө өгсөн байна. Уг хүсэлтийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, шүүх шинжээч томилуулахаар ажиллаж байгаа юм байна.