Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12620 болжээ. Харин эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 12152 бол гэрийн ажиглалтад 162 хүн байна. Эмнэлэгт 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, гурав нь нэн хүнд гэнэ. Хэрэв дараах шинж тэмдэг илэрсэн бол улаанбурхан өвчин туссан байх магадлалтай учраас эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд :

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах бөгөөд тууралт дээрээсээ доошлох дарааллаар туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах

Хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *