Дэлхийн Универсиад наадамд оролцсон Монголын волейболын оюутны шигшээ баг тэмцээний сүүлийн тоглолтоо Францын багтай хийлээ. Хэдийгээр манай баг хожигдож явсан ч төгсгөлөө сайн хийж 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожлоо.
Ингэснээр оюутны шигшээ баг 3 хожил (Аргентин, Энэтхэг, Франц), 3 хожигдолтой (БНХАУ, Герман, АНУ) 11-р байраар тэмцээнээ дуусгаж байна.
Энэ тоглолтод Х.Нэргүй 21 оноо авч багаа тэргүүлсэн бол П.Энххүслэн, Б.Хулан, П.Нэргүй нар тус бүр хаалтаар 3 оноо авлаа. Мөн Э.Сүглэгмаа 15, Э.Хүслэн 10 оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн нь багаа хожилд хөтөлсөн юм.



Дэлхийн оюутны Универсиад 2025 наадмын волейболын төрөлд нийт 16 улс өрсөлдсөнөөс Монголын баг ийнхүү 11 дүгээр байрт шалгарлаа.
