Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэн, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Н.Учрал: Төмөр замын хил холболт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд хэрэгжээд явж байна. Бичигтийн төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийн бэлтгэл ажлыг базаахаар ажиллаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн томоохон хөтөлбөрүүд болон 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 148 төслийг яамд бүртгээд байна. Эдгээр 148 төслийг 4 бүлэг 14 шалгуур, үзүүлэлтээр эрэмбэлэн тогтооно. Шалгуур үзүүлэлтээр ажлын байр нэмэгдүүлэхгүй, төлбөрийн тэнцэлд нэмэр болохгүй төслийг хасна. Ингээд ирэх намрын чуулганаар хөгжлийн 5 чиглэлд оруулна. Зарим төслийг оруулна, заримыг хойшлуулна. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөвт ТЭЗҮ-гүй, зураг төсөлгүй, төсөл тусгахгүй гэсэн зарчим барина” гэв.
