Байт харвааны оюутны шигшээ баг Молдавын багийг хожлоо


Дэлхийн оюутны спортын зуны XXXII “Универсиад” наадам Германы Дуйсбург хотноо эхэлсэн. Тус наадамд 114 орны оюутан тамирчид спортын 18 төрлөөр өрсөлдөж буй юм.

Өнөөдөр универсиад наадмын байт харвааны тэмцээн эхэллээ. Монголын баг тамирчид Молдавын багийг хожиж, ялалт байгууллаа. Ингэснээр тэд нөгөөдөр БНСУ-ын эрэгтэй багтай сугалаа таарч харвахаар болсон байна.

Харин маргааш эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн эхэлнэ. 1/48 шигшээд манай тамирчин А. Бат-Амар Чех улсын тамирчин С. Матежтэй, Ц.Цогтбаяр Францын В. Ромаинтай, М.Энхбаяр нь Португалийн тамирчин С.Рибеиротой тус тус халз харвах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *