Морины олимп хэмээн нэрлэгддэг “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн “Их хурд 10” уралдаан ММСУХ-ны 30 жилийн ойтой давхцан 8-дугаар сарын 8–10-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох гэж байна.
1998 оноос эхлэлтэй “Их хурд” уралдааны есөн насны ангилалд түрүүлсэн хурдан хүлгийн эзнийг “Тоёота Ланд Крузер-300” маркийн авто машинаар байлах юм. Энэ жилийн түрүү морьдын шагнал болох авто машинуудыг дараах байгууллага, хувь хүмүүс ивээн тэтгэж байгаа аж.
Азарга нас: Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон Уран” ХХК-ийн захирал Батсүхийн Наранхүү
Их нас: Шунхлай группийн ерөнхийлөгч Монгол Улсын Тод Манлай уяач Пүрэвийн Батсайхан
Соёолон нас: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, “Капитрон Банк”
Хязаалан нас: “Хүй Мандал Гал”уяа.
Шүдлэн нас: Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн
Даага нас: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнэ, “Шүтээн Эрдэнэ” ХХК
Сонгомол дээд нас: Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнх, “Platinum Land” ХХК
Сонгомол дунд нас: Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Манлай Манлай уяач Гантөмөрийн Чинзориг
Сонгомол бага нас: Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай уяач Бичээрэйн Далай
