Т.Түмэнжаргал “Универсиад-2025” наадмаас хүрэл медаль хүртлээ


Германы Райн Рурт болж буй Дэлхийн оюутны спортын зуны XXXII наадам “Универсиад 2025”-аас Монголын оюутны спортын холбооны баг тамирчид анхны медалиа хүртлээ.

Энэхүү медалийг жүдоч Түвшинтөрийн Түмэнжаргал жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд авлаа.

Т.Түмэнжаргал эхлээд Энэтхэгийн Л.Лакайг цэвэр, дараа нь Узбекистаны А.Иброхимовыг вазари үнэлгээгээр ялаад, хагас шигшээ барилдаанд Испаний Л.Баррозо Лопест вазаригаар ялагдсан.

Харин хүрэл медалийн төлөө Унгарын Д.Нажиг цэвэр ялж, “Универсиад-2025” наадамд медаль авсан орнуудын тоонд Монгол улсаа багтаалаа.

Өнөөдрийн (7.23) байдлаар 45 орны оюутан тамирчид медаль хүртээд байгаа бөгөөд медалийн тоогоор АНУ ( 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медаль), БНХАУ ( 19 +20+5=44),БНСУ ( 14+7+17=38), Япон ( 10+8+15=33), Итали (7+7+15=29) тэргүүлж байна.

“Универсиад-2025” наадам долдугаар сарын 27-нд өндөрлөнө.

Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *