Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид медальт байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Тодруулбал Г.Батбаяр (МУИС-ийн харьяа ЕБС 12-р анги), Э.Ичинбат (МУИС-ийн харьяа ЕБС 11-р анги) нар мөнгөн медаль, М.Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги), Г.Азжаргал (Сант сургууль, 12-р анги), Д.Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) нар тус тус хүрэл медалийн болзол хангажээ.
Олон улсын олимпиадад оролцсон сурагчдын багийн ахлагчаар МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш М.Отгонбаатар нар ажилласан бол дасгалжуулагч багшаар МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор Ц.Гантөмөр, МУБИС-ийн багш, доктор Я.Мөнхсайхан нар ажилласан байна.
