Сурагчдын Дэлхийн хошой аварга Б.Буянхишигийн чансааны оноо 2217-д хүрлээ


Сурагчдын 2 удаагийн Дэлхийн Аварга, Монгол Улсын 4 удаагийн аварга, Олон Улсын шатрын холбооны мастер, “Data Bank LLC”-ийн тамирчин Батпэлдэнгийн Буянхишиг Олон улсын шатрын холбооны “2200” чансааны онооныг босгыг давж замналынхаа хамгийн өндөр чансаанд буюу 2217 оноонд хүрчээ.  

 Тэрээр чансааны оноогоо ‘Парачин Опен’ тэмцээнээс 121-ээр, ‘Серби Опен’ тэмцээнээс 87-оор нэмсэн байна.

Түүний чансааны оноо ийн нэмэгдсэнээр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Олон улсын их мастер Ү.Үүрийнтуяа, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул, Б.Амина, олимпиадын аварга Б.Мөнгөнзул гэх мэт мэргэжлийн шилдэг тамирчдын эгнээнд нэгдэж орж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *