Т.Хангал 2025-2026 оны улиралд Тайваний лигт тоглоно


Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тамираагийн Хангал 2025-2026 оны улиралд Тайваний лигийн “Win Streak” багт тоглохоор болжээ. Түүний хувьд монголын волейболын тамирчдаас гадны улсад легионероор тоглосон анхны тамирчин юм.

Т.Хангал анх 2022 онд Тайландад легионер тамирчнаар очиж байсан юм. Ингээд анхны очсон жилдээ аварга болж, мөн шилдэг довтлогчоор шалгарч, “Үнэ цэнтэй” тоглогчоор тодорсон билээ. Мөн энэ жил багийнхаа хамтаар дахин аварга болж, “Шилдэг довтлогч” болсон.

Тэгвэл тэрээр энэ удаа Тайваний лигт тоглохоор болж байна. Түүний тоглох  “Win Streak” багийн тухайд “Taiwan Professional Volleyball League-ийн хүчирхэг баг. 2022 онд байгуулагдсан тус баг богино хугацаанд гурван удаа дараалан аварга болсон нь ямар чансаатай, хүчирхэг баг гэдгийг харуулах нотолгоо юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *