Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээний довтолгооны шатны төрлийг Баянхошууны сургалт дадлагын талбайд зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээнд 12 багийн 101 тамирчин довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, гал унтраах тархалт гэсэн дөрвөн төрлөөр оюун ухаан, эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *