Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЦУОШГ-ын Улсын сүлжээний хэлтсийн дарга Д.Уламбаяр нар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд 2025 он гарснаас хойш 2204 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Энэ нь мөн оны үеийхээс 56 хувиар өссөн бөгөөд 156 нь ой хээрийн түймэр байна. Харин хээрийн түймэр 69 удаа гарсан. Гарсан түймрүүдийн ихэнх хувь нь Сэлэнгэ аймагт бүртгэгдэж байгаа бөгөөд тус бүс нутагт хуурайшилт их, хэт халалт их байгааг онцоллоо.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг: Өнгөрсөн өвөл хур тунадас багатай харьцангуй дулаан байсан. Сэлэнгэ аймгийн бүс нутагт хуурайшилт их, хэт халалт өндөр байна. Ялангуяа Хүдэр, Ерөө, Мандал, Цагааннуур сумдад хур бороо ороогүй. Үүнтэй холбогдуулан нийт 135 удаагийн ой хээрийн түймрийн 90 нь Сэлэнгэ аймгийн бүс нутагт гараад байна. Тодруулбал 90 түймрийн 32 нь Ерөө суманд, 14 нь Мандал суманд, 21 нь Хүдэр суманд гарсан. Өнөөдрийн байдлаар Ерөө сумын 11 түймэр, Мандал сумын 3, Хүдэр сумын 6 ой хээрийн түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагч, аймгийн мэргэжлийн анги, иргэд, сайн дурынхан, ААН-ийн 670 гаруй иргэн 40 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна” гэв.