Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрджээ.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяр: Өнөөдрийн байдлаар есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажиллаж байна. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн.
Ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өсчээ. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж ихсэж, чанар хүртээмж сайжирч байгаа гэлээ.
