Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц “Улаанбаатар Их дуулга”-зодоглоно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ болно. Өнөөдөр тэмцээний сугалаа болох юм.

154 мянган еврогийн шагналын сантай Их дуулгын тэмцээнд манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхээр 56 жүдоч зодоглоно.

Тэгвэл эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Пэрэнлэйжамц хүч үзнэ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын жүдо бөхийн холбооны “Топ 6” тэмцээний 100кг жинд түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *