Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Үүрт уул”, Ерөө сумын “Гуртын уул” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод ажиллах 40 орчим алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “EC 145” загварын нисдэг тэргээр хүргэжээ.
Нисдэг тэргээр хүргэгдсэн НОБГ, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

