Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг “Jakarta Women Series” цуврал тэмцээний эхний тоглолтдоо Тайландын багт 19:15 харьцаагаар хожигдлоо.
Энэ тоглолтод О.Хулан 4, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар тус бүр 5 оноо, Б.Болор-Эрдэнэ нэг оноо авлаа.
Тэдний дараагийн тоглолт Герман улын “Bonn Baskets” багтай 19:00 цагаас болно.
