Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болно


Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 06-нд Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Наадмын үеэр соёолон насны морин уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан тус тус болох аж.

Энэхүү наадмыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон Баянхутаг сумын ЗДТГ хамтран зохион байгуулах бөгөөд Б.Ганхайчийн олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтыг алдаршуулж буй нь энэ юм.

     ОУХМ Б.Ганхайчийн хувьд Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Мөн“Душанбе-2025” Их дуулгаас алтан медаль хүртсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *