“Улаанбаатар Финикс” багийн тулгуур тоглогч, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлагч, Дээд лигийн 4 удаагийн шилдэг хаагч П.Энххүслэн болон Р.Амарбаясгалан нар “Хөвсгөл Рашаант Долоон Од” клубын “Хөвсгөл Эрчим” багт нэгдэж, гэрээгээ байгуулсан.
Тэгвэл тэдний араас мөн тус багийн тамирчин Э.Анударь “Хөвсгөл эрчим” багт нэгдэж, Үндэсний дээд лигт өрсөлдөхөөр болжээ.

“Хөвсгөл Эрчим” баг нь волейболын Үндэсний дээд лигийн 2022, 2023 оны хошой аварга бөгөөд 2024-2025 оны улиралд хүрэл медаль хүртсэн туршлагатай баг билээ. Ийн тус баг өнгөрсөн улирлын аваргуудаар хүчээ зузаатгаж, бүрэлдэхүүнээ шинэчлээд байна.
