Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой. Өдөрт 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий.
Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг нийслэлээс үе шаттай хийж эхэлжээ.
Автобусны самбарыг автоматжуулах ажлыг“Дата Дэүс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулах гэнэ. Туршилтын загваруудыг хийж, эхний хувилбараар танилцуулж байгаа аж.

