Улсын арслангууд Дорноговьт зодоглож байна


Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлсэн билээ.

Тус наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын магнайлсан 128 бөх барилдаж байна.

Харин Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нарын тэргүүтэй улсын заан, харцага цолтой бөхчүүд Увс аймгийн 100 жилд зодоглож буй юм.

Харин энэ жилийн баяр наадмаар түрүүлж арслан цол хүртсэн Э.Батмагнай тус хоёр наадмыг өнжөөд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *