1 сая долларын шагналын сантай “IEM Cologne 2025” тэмцээнд “The MongolZ” оролцож буй. Тэд өчигдөр Дэлхийн чансааны нэгт эрэмбэтэй “Vitality” багт хожигдсон тул “А” хэсгээс хоёроор гарч плэйофф шатыг шөвгийн наймаас эхлүүлэхээр боллоо.
Манай баг Countre strike-2 /CS2/-ын энэ оны эхний “BLAST.tv Austin Major”-т “Vitality” багийг эхний мап-д хожоод байсан бол өчигдөр 13:5, 13:8 буюу 2:0 харьцаагаар хожигдов.
Тэд шөвгийн наймд NaVi болон FaZe багуудын аль хожсонтой нь тоглох бөгөөд плейоффын тоглолтууд 8-дугаар сарын 01-ээс эхлэх юм.

