Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив улсын Сукре хотноо нээлтээ хийлээ. Энэхүү олимпиадад Дэлхийн 90 орны 340 орчим сурагчид өрсөлдөх юм.
Ингэхдээ программчлах ур чадвараараа хоёр өдөр тус бүр 3 бодлого, нийт 6 бодлого бодно. Манай улсаас 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд олимпиадын техникийн орчин нөхцөл, системтэй ажиллах туршилтын өдрийн бодолтын үйл ажиллагаанд амжилттай оролцжээ.