Японд цунами болж магадгүйг анхааруулжээ


Япон улсын Цаг уурын агентлаг Номхон далайн эрэг дагуу Хоккайдогаас Вакаяма хүртэл 3 хүртэлх метрийн өндөр цунами үүсэх аюултайг сэрэмжлүүлжээ. Оросын Камчаткийн хойгийн зүүн хэсэгт хүчтэй газар хөдөлсний дараа ийм анхааруулга гаргасан байна.  Японы Цаг уурын агентлаг 10:10 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт Японы цагаар лхагва гаргийн өглөөний 8:25 цагийн орчимд болсон байна. Газар хөдлөлтийн голомт 19.3 км-ийн гүнд байсан бөгөөд 8.0 магнитудын хүчтэй байсан гэж тус мэдэгдэлд дурджээ. Одоо холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид мэдээлэл цуглуулахаар орон нутгийн засаг захиргаадтай холбоо тогтоож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *