Бага боловсролын хөтөлбөрийг сайжруулах чиглэл өгчээ


Боловсролын үндэсний зөвлөл ээлжит хурал болж “Сургуулийн өмнөх боловсрол” болон “Бага боловсрол”-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцжээ.

Уг шинэчилсэн хөтөлбөрөөр сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг 30 хүртэл хувиар шинэчилж, багш нарт зориулсан гарын авлага, дасгал ажлын дэвтэртэйгээр боловсруулж, бага боловсролын хөтөлбөрт агуулгын өөрчлөлт орж буй бөгөөд хэрэгжилтийг зөвлөмж, удирдамжаар зохицуулах боломж бүрдсэн аж.

Ийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр”-ийг батлахыг дэмжиж, бага боловсролын хөтөлбөр”-ийг цаашид сайжруулах чиглэл өгсөн байна.

Боловсролын үндэсний зөвлөл нь Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан боловсролын шинэ суурь хуулийн хүрээнд анх удаа байгуулагдсан. Тус зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судлаач, иргэний нийгэм, сурагч, оюутны төлөөллөөс багтдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *