Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нар өвдөг шороодлоо


Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн начин О.Зундуйд унаж өвдөг шороодлоо. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва улсын начин Б.Лхагвадоржид, Э.Оюунболд аймгийн заан Ч.Хасчулууд унаж, баяр наадмаа өндөрлүүллээ.

Харин улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын бөхчүүд дөрөв даван, тавын даваанд тунаж үлдээд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *