Богд уул руу алхах замыг тохижуулж эхэлжээ


Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн явган алхалтын замыг Зэвсэгт хүчний алба хаагчид тохижуулах ажлыг санаачлан эхлүүллээ. Зэвсэгт хүчний алба хаагчид явган алхагчдад зориулсан энэхүү замын дагуу унасан модыг цэвэрлэх, олон улсын явган алхалтын стандарт бүхий тэмдэг, тэмдэглэгээг хийх, мэдээлэл сурталчилгааны самбарыг байршуулах, түр амралтын саравч зэрэг бусад тохижилтын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газар, Монголын Явган Алхалтын Холбоо зэрэг байгууллагуудаас мэргэжлийн зөвөлгөө авч, энэ сарын эхээр хийж дуусгахаар зорин ажиллаж байна.

,

2 responses to “Богд уул руу алхах замыг тохижуулж эхэлжээ”

  1. Байгаль орчинд ээлтэй, иргэдийн аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангах чухал ажил өрнөж байна.

    🇲🇳ЗХЖШ-ын хамт олонд талархал илэрхийлье!

  2. Зэвсэгт хүчний залуучууддаа баярлалаа. Ажилд нь амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *