Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуусын шигшээ баг 2026 оны AFC U-23 Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор бэлтгэлдээ оржээ.
Энэхүү тэмцээн нь 2025 оны 9-р сарын 1-нээс 10-ны хооронд Тайланд улсын Патум Тани (Pathum Thani) мужид болох бөгөөд Монголын шигшээ баг зохион байгуулагч Тайланд, Малайз, Ливаны шигшээ багуудтай нэгэн хэсэгт (F хэсэг) багтсан байна.

Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Артур Ферриера өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаж, багийн бэлтгэл, төлөвлөгөөт үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.
