Биатлоны од харамсалтайгаар амиа алдлаа


Биатлоны тод одын нэг, Олимпынхошой аварга, Дэлхийн АШТ-ий долоон алтан медальт, Германы биатлонч Лаура Дальмайер 31 насандаа зуурдаар амиа алдлаа.

    25 настайдаа биатлоны буу, цанаа хананд өлгөж, их уулс руу сэтгэл зүрхээ зориулах болсон герман бүсгүй Пакистаны Харахорум уулын Лайла оргилд (6096 м) авирч байхдаа 5700 метрийн орчимд чулуун нурангид өртжээ. 

    Нурангид өртсөний дараа Лаура амьд байсан бөгөөд хамтран авирагчтайгаа холбогдож байсан гэнэ.

Гэвч уулсын онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас болж аврах багийнхан тусламж үзүүлж чадаагүй байна. 

Лаура багаасаа л ууланд ” дурлаж” 4000-6000 метрийн өндөртэй 10 гаруй оргилд гарч байсан туршлагатай уулчин байлаа. 

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


One response to “Биатлоны од харамсалтайгаар амиа алдлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *