Олимпын наадмын 9, Дэлхийн 21 удаагийн аварга, Америкийн усанд сэлэлтийн алдарт тамирчин Кэти Ледеки Сингапурт болж буй ДАШТ-ий 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүллээ. Ингэснээр түүний хувьд ДАШТ-ээс 22 дахь алтан медалиа хүртээд байна.
Тэрээр энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 2018 онд өөрийн тогтоосон Дэлхийн дээд амжилтаа эвдэх зорилготой байсан ч 15:26.44 минутад барианд орсноор өмнөх амжилтаасаа зургаан секундээр хоцорчээ.
Өдгөө 28 настай К.Ледеки олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 42 медаль хүртээд буй. Тэдгээрээс 31 нь алтан медаль юм.
Түүний хувьд өнгөрсөн жил “Парис 2024” олимпын наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтэд олимпын рекордыг шинэчлэн, түрүүлсэн байдаг. Түүнчлэн 2021 онд Токиогийн олимпод мөн алтан медаль хүртэж, олимпын дээд амжилтыг тогтоож байсан юм.

