“Оранж эйр” ХХК болон “Апу ХК”, “Шунхлай” ХХК хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гал түймрийн бүсэд ажиллаж буй алба хаагч болон иргэдэд дэмжлэг үзүүлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нь Хан Хэнтийн дархан цаазат газар, Өндөрхааны байгалийн цогцолборт газар, Хангал нуурын байгалийн дурсгалт газар, Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газар гэсэн хамгаалалтын 3 ангиллын улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг.
Эдгээр газар нутагт өнгөрсөн 5-дугаар сараас эхлэн одоог хүртэл ой хээрийн түймэр олон удаагийн давтамжтайгаар гарч буй. Тиймээс тухайн бүс нутагт ажиллаж буй алба хаагч болон иргэдэд шаардлагатай бүхий л зардал болон холбогдох зүйлсэд санхүүгийн болон бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлсэн байна.
