Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Олон улсын сагсанбөмбөгийн холбооны “U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдүүнд 16 тамирчин хамрагдаж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Эдгээр тамирчдаас эцсийн байдлаар 12 тамирчин эх орноо төлөөлж шилдэг багуудтай өрсөлдөх юм.
Манай шигшээ баг хэсэгтээ БНХАУ, БНСУ, Малайз улсын багуудтай тоглох хуваарьтай байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б.Ганхөлөг, Б.Тамжид, Э.Дашням, Л.Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С.Эрхбаяр нар ажиллаж байгаа аж.

