Л.Маршан Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо


Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж буй.

Өдгөө 23 настай ч олимп, Дэлхийн аваргаас 22 медаль хүртсэн Францын залуу тамирчин Л.Маршан 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 1:52.69 минутад барианд орсноор 2011 онд Америкийн тамирчин Райан Лохтегийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, 1.31 секундээр ахиулсан байна.

Тэрээр өнгөрсөн жил “Парис 2024” олимпын наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн төдийгүй нийт 22 медалийнх нь 18 нь алтан медаль юм. Усанд сэлэлтийн ДАШТ энэ Ням гарагт өндөрлөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *