НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр бүтцийн нэгжийн орлогч дарга нартай уулзаж, нийслэлийн хэмжээнд гол, усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Мөн дараах үүргүүдийг авч ажиллахыг даалгав.
Үүнд:
- Үерийн эрсдэл бүхий газруудад хаалт далан босгох, суваг шуудуу татах элс хайрга урьдчилан бэлтгэж байршуулах, ажиллах техник хэрэгслийг томилгоожуулж, цаг уурын байгууллагаас аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй урьдчилан сэргийлэх мэдээ гарсан тохиолдолд ус ихээр тогтдог газруудад байршуулах;
- Дүүргийн онцгой комиссын шуурхай штабыг тогтвортой байнгын ажиллагаатай байхад анхаарч, үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах;
- Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох;
- Үерийн эрсдэл бүхий газар суурьшсан айл, өрх, аж ахуйн нэгжид мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх;
- Ой хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх
- Объектын болон ой хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд татан ажиллуулах бүрэлдэхүүнийг 3-4 ээлжээр томилгоожуулж, бэлэн байдлыг хангуулж хүн нэг бүрийн бэлэн байдлыг сайтар шалгах, Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг үүргүүдийг өгч, биелэлтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
