“Хүннү” хотын төлөвлөлтөд 21 орны 43 баг өрсөлдөнө


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой, Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой “Хүннү” хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт болж өндөрлөжээ.

Энэ хүрээнд “Хүннү” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар Дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлэн өрсөлдөхөөр болсон байна.

Бүртгэл баталгаажуулсан улсуудыг бүс нутгаар нь авч үзвэл Ази тивийн 8 улс, Европ тивийн 9 улс, Хойд Америк тивээс 3 улс, Австрали тивээс 1 улс тус тус бүртгүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *