“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно


Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос “Халзан бүрэгтэйн” ордын талаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Уг сонсголоор “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах аж. Сонсголд оролцох иргэдийг бүртгэлийг 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл авах юм.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар

Лавлах утас: 51-261240

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *