Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болох “АНУ-ын нээлттэй тэмцээн”-ий нийт шагналын сан 90 сая доллар болжээ. Ингэснээр уг тэмцээний шагнал теннисний түүхэн дэх хамгийн том шагналын сан болж байна.
Шагналын сан 90 сая доллар болсноор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн ялагч тус бүр 5 сая доллар гардан авахаар болжээ. Ганцаарчилсан төрлийн аваргуудын мөнгөн шагнал 2024 онд 3.6 сая доллар байснаас 39 хувиар өссөн бол нийт шагналын сан өнгөрсөн жилийнхээс /75 сая доллар/ 20 хувиар өссөн байна.
Харин тэмцээний эхний тойрогт хасагдсан тоглогчид 110 мянган доллар авах аж. Энэ нь өмнөх тэмцээний мөнгөн дүнгээс 10 хувиар өссөн үзүүлэлт юм.