Тайваньд TSMC компанийн чипний нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт гурван хүнийг буруутган саатуулжээ


Дэлхийд чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн нууц мэдээллийг хууль бусаар олж авсан буюу хулгайлсан хэргээр гурван хүнийг баривчлан саатуулаад байгаа талаараа Тайванийн прокурорууд мэдэгджээ.

Дээрх гурван хүн нь TSMC компанид өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнууд ажээ.

Тайванийн хэвлэлүүдэд мэдээлснээр саатуулагдсан этгээдүүдийг TSMC компанийн цоо шинэ 2 нанометрийн хэмжээтэй чипний технологийн нууц мэдээллийг гадаад улс оронд дамжуулсан хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.

Тайванийн Прокуроруудын албаны зүгээс мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тус албаны өнгөрсөн сард явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дээрх гурван хүнийг баривчлан шалгахаар болсон бөгөөд Тайванийн үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн байх үндэслэлээр хэргийг давхар шалгаж байгаа гэжээ.

Тайванийн хэвлэлүүд мөн энэ хэргийн мөрдлөгийн үеэр прокурорууд Японы нэгэн компанийн байрыг нэгжиж шалгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *