Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн чансаа 22 байраар ухарлаа


ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр ( 2025 оны наймдугаар сарын 7-нд) үндэсний шигшээ багуудын чансааг шинэчлэн зарлалаа.

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багуудын чансаанд 196 орон жагссанаас Монголын шигшээ баг өмнөх чансаанаас -68 оноотойгоор 22 байр ухарч (чансаанд жагссан нийт багуудаас хамгийн олон байр ухарсан) 148 дугаар байрт бичигджээ.

Мөн өнгөрөгч долдугаар сарын 10-нд эрэгтэй шигшээ багуудын чансаа шинэчлэгдэхэд Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг нэг байр ухран 188 дугаарт (210 орноос) орсон билээ.

Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *